Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчилсэн: 2026-09-22

Энэ нөхцөл нь SMARTSITE.MN (цаашид «бид») болон үйлчилгээг ашиглагч (цаашид «та») хоёрын хооронд үйлчилнэ. Бүртгүүлснээр та энэ нөхцөл, Нууцлалын бодлогыг зөвшөөрч байна.

1. Үйлчилгээ

SMARTSITE нь AI ашиглан вэбсайт үүсгэх, чатаар засах, урьдчилан харах, нийтлэх үйлчилгээ. Та даалгавраа монголоор бичнэ; AI нэг файлтай (HTML) вэбсайт бэлдэнэ. AI-ийн гаргасан үнэ, хаяг, сэтгэгдэл, тоо баримт нь жишээ — та нийтлэхээсээ өмнө бодит мэдээллээр солих үүрэгтэй. Бэлэн загварууд нь мөн жишээ өгөгдөлтэй.

2. Төлбөр, кредит

Үйлчилгээ кредитээр төлөгддөг: 1 кредит = 1₮. Сарын хураамж байхгүй. Кредитийг QPay-ээр 30,000₮-өөс дээш багцаар цэнэглэнэ; их дүнд бонус нэмэгдэнэ (Үнэ). Бүртгүүлэхэд үнэгүй кредит олгодоггүй.

Үнэ илгээхээс өмнө тооцоолол хэлбэрээр харагдана; вэбсайт бүтээгдсэн тохиолдолд тэр дүн, бүтээгдээгүй бол зөвхөн чатын хураамж (200₮, зурагтай бол +100₮/зураг) хасагдана. Бүтээлт техникийн шалтгаанаар амжилтгүй болбол хасагдсан кредит автоматаар бүрэн буцаана.

Цэнэглэсэн кредитийг мөнгөөр буцаахгүй. Кредит нь зөвхөн SMARTSITE-ийн үйлчилгээнд зарцуулагдана, хугацаа дуусахгүй, бусдад шилжүүлэхгүй. Хэрэв бид үйлчилгээгээ бүрмөсөн зогсоовол зарцуулаагүй кредитийн талаар 30 хоногийн өмнө мэдэгдэж, шийдлийг санал болгоно.

3. Өмчлөл

Таны бичсэн даалгавар, хавсаргасан зураг, бүтээгдсэн вэбсайтын код таны өмч. Та үүнийг татаж авч дурын газар байршуулж болно. Бидний платформ, дизайн систем, загваруудын код бидний өмч; загвараас үүсгэсэн вэбсайтаа та чөлөөтэй ашиглана.

4. Зүй зохистой хэрэглээ

Хууль бус, залилан, гүтгэлэг, насанд хүрээгүйд хортой, бусдын оюуны өмчийг зөрчсөн агуулга үүсгэх, нийтлэхийг хориглоно. Нийтлэгдсэн сайтыг бид автомат болон гар аргаар хянаж, зөрчилтэй бол түр хааж, дахин зөрчвөл бүртгэлийг хааж болно. Хаагдсан тохиолдолд зарцуулаагүй кредитийг буцаахгүй.

5. Хостинг, домэйн

Нийтэлсэн вэбсайт нэр.smartsite.mn хаягаар үнэгүй байршина; өөрийн домэйноо холбох үнэгүй (домэйныг та өөрөө бүртгэгчээс худалдан авна). Бид найдвартай ажиллагаанд хүчин чармайлт гаргах боловч тасралтгүй ажиллагааг баталгаажуулахгүй; сайтынхаа кодыг татаж нөөцлөхийг зөвлөнө.

6. Урамшуулал

Урилгын урамшуулал: таны холбоосоор бүртгүүлсэн хэрэглэгч анх удаа цэнэглэвэл танд төлсөн дүнгийн 10%, түүнд 5% кредит нэмэгдэнэ (нэг удаа). Урамшууллыг урвуулан ашигласан бүртгэлийн кредитийг хүчингүй болгоно.

7. Хариуцлага

Үйлчилгээг «байгаагаар нь» үзүүлнэ. AI-ийн гаргасан агуулгын үнэн зөв, таны бизнесийн үр дүнг бид баталгаажуулахгүй. Бидний хариуцлага ямар ч тохиолдолд таны сүүлийн 12 сард төлсөн дүнгээс хэтрэхгүй.

8. Өөрчлөлт, холбоо барих

Нөхцөл өөрчлөгдвөл энэ хуудсанд шинэчилсэн огноог тэмдэглэнэ; томоохон өөрчлөлтийг и-мэйлээр мэдэгдэнэ. Асуулт: hello@smartsite.mn.