Тусламж

Эхлэх, төлбөр, нийтлэх, домэйн — нэвтрэхгүйгээр уншина. Хувийн асуудлаар тикет бичихэд нэвтрэх шаардлагатай.

Эхлэх

  • 1. Бичнэ. Нүүр хуудсанд бизнесээ монголоор тайлбарла: нэр, юу хийдэг, ямар хэсгүүд (цэс, үнэ, байршил, холбоо барих) хэрэгтэй. Лого, зургаа хавсаргаж болно (PNG/JPG/WebP, 8MB хүртэл, 4 хүртэл).
  • 2. Нэвтэрнэ. «Бүтээх» дарахад бүртгүүлэх/нэвтрэх хуудас гарна — бичсэн даалгавар тань хадгалагдаж, нэвтэрсний дараа автоматаар үргэлжилнэ.
  • 3. Цэнэглэнэ. Бүтээлт кредитээр төлөгдөнө (1 кредит = 1₮). Илгээхээс өмнө үнийн тооцоо харагдана; кредит хүрэлцэхгүй бол QPay-ээр цэнэглэх цонх гарна.
  • 4. Засна, нийтэлнэ. Урьдчилан харах хэсэгт сайтаа хараад чатаар засуул («толгойн өнгийг хөх болго»). «Нийтлэх» товчоор нэр.smartsite.mn хаягтай болно.

Төлбөр

  • Шинэ вэбсайт Стандарт 2,000–6,000₮, Премиум 3,600–10,200₮ (даалгаврын хэмжээ, онцлогоос хамаарна), засвар 1,200₮-өөс (сайтын хэмжээгээр өснө, ихэвчлэн 1,200–8,000₮), чат асуулт 200₮, зураг +100₮/зураг, Премиум горим ×1.7.
  • Цэнэглэлт: 30,000₮-өөс, багцаар; 50,000₮-с +5%, 100,000₮-с +10%, 200,000₮-с +15% бонус. QPay QR — бүх банкны апп.
  • Амжилтгүй бүтээлтийн кредит автоматаар буцна. Цэнэглэсэн кредитийг мөнгөөр буцаахгүй. Дэлгэрэнгүй: Үнэ.

Нийтлэх, домэйн

  • Хостинг, SSL, нэр.smartsite.mn хаяг үнэгүй. Хувилбар бүр хадгалагдана; өмнөх хувилбарыг сэргээх үнэгүй.
  • Өөрийн домэйн (ж: mysite.mn) холбох үнэгүй: төслийн тохиргоонд домэйноо нэмээд, бүртгэгчийнхээ DNS дээр A бичлэгийг 51.38.146.135 руу заа, «Шалгах» дар. HTTPS сертификат 10 минутын дотор автоматаар. Домэйн худалдан авах үйлчилгээ бидэнд байхгүй — dns.mn зэрэг бүртгэгчээс авна.
  • Сайтын кодыг (index.html) ZIP-ээр татаж дурын хостинг дээр байршуулж болно.

Түгээмэл асуулт

AI-ийн бичсэн үнэ, хаяг зөв үү?
Үгүй — жишээ. AI бүтэц, дизайныг гаргана; үнэ, хаяг, утас, сэтгэгдэл зэргийг та нийтлэхээсээ өмнө заавал шалгаж, солино.
Бүтээлт хэр удаан үргэлжлэх вэ?
Ихэвчлэн 1–5 минут. Хуудсаа хаасан ч бүтээлт үргэлжилнэ; дахин нээхэд явц сэргэнэ.
Нууц үгээ мартсан.
Нэвтрэх хуудасны «Нууц үг мартсан?» — бүртгэлтэй и-мэйлд сэргээх холбоос очно. Google-ээр бүртгүүлсэн бол Google-ээр нэвтэрнэ.
Бүртгэлээ устгуулмаар байна.
Бүртгэлтэй и-мэйлээсээ hello@smartsite.mn руу бичнэ — 14 хоногийн дотор устгана (Нууцлалын бодлого).

Холбоо барих

И-мэйл: hello@smartsite.mn · Ажлын өдрүүдэд 24 цагийн дотор хариулна. Нэвтэрсэн хэрэглэгч тикет бичвэл хариу нь и-мэйл болон энд ирнэ.