Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026-09-22

Энэ бодлого SMARTSITE.MN ямар мэдээлэл цуглуулж, юунд, хэнтэй хуваалцаж, хэр удаан хадгалдгийг тайлбарлана. Бид таны мэдээллийг худалддаггүй; доор нэрлэсэн үйлчилгээ үзүүлэгчдэд зөвхөн үйлчилгээгээ ажиллуулах зорилгоор дамжуулна.

1. Цуглуулах мэдээлэл

  • Бүртгэл: и-мэйл, нууц үгийн hash (Google-ээр нэвтэрвэл Google-ийн нэр, и-мэйл, ID).
  • Төслүүд: таны бичсэн даалгавар, чатын түүх, хавсаргасан зураг, бүтээгдсэн вэбсайтын хувилбар бүр, нийтэлсэн хаяг, холбосон домэйн.
  • Төлбөр: цэнэглэлтийн дүн, огноо, QPay-ийн нэхэмжлэхийн дугаар. Банкны карт, дансны мэдээлэл бидэнд ирдэггүй.
  • Техникийн: серверийн лог дахь IP хаяг, хүсэлтийн зам, алдаа (30 хоног); хөтчийн cookie — зөвхөн нэвтрэлтийн session (30 хоног) болон урилгын код. Гуравдагч этгээдийн analytics, зар сурталчилгааны cookie байхгүй.

2. Хэнд, юунд дамжуулдаг

  • Anthropic (Claude API, АНУ) — вэбсайт бүтээх, засах, чатлахын тулд таны даалгавар, чатын түүх (сүүлийн 20 мессеж), хавсаргасан зураг, одоогийн вэбсайтын HTML илгээгдэнэ. Anthropic-ийн API нөхцөлөөр эдгээрийг модель сургалтад ашигладаггүй.
  • QPay (Монгол) — цэнэглэлтийн нэхэмжлэх үүсгэх, төлбөр шалгах: дүн, захиалгын дугаар.
  • Google — зөвхөн та Google-ээр нэвтрэхийг сонгосон үед (OAuth).
  • Brevo — нууц үг сэргээх, тикетийн хариу, зарлалын и-мэйл илгээх: и-мэйл хаяг, мессежийн агуулга.
  • Discord (дотоод мэдэгдэл) — бидний багийн хяналтын сувагт шинэ бүртгэл, бүтээлт, төлбөрийн мэдэгдэл ирдэг; энэ нь таны и-мэйл, төслийн нэр, чатын мессежийг агуулж болно. Зөвхөн бидний баг хардаг.
  • OVH (Франц) — серверийн хостинг; өгөгдөл энэ сервер дээр хадгалагдана.

Хуулийн шаардлагаар эрх бүхий байгууллагад мэдээлэл өгөх үүрэг хүлээж болно.

3. Хамгаалалт

Нууц үгийг scrypt алгоритмаар hash хийж (давслан) хадгална — бид нууц үгийг тань уншиж чадахгүй, сэргээх бус зөвхөн шинээр тавиулна. Холболт HTTPS. Хэрэглэгчийн нийтэлсэн вэбсайтууд бидний системээс тусгаарлагдсан (sandbox) орчинд үйлчлэгдэнэ. Өгөгдлийн нөөцлөлт өдөр бүр, 14 хоног хадгалагдана. Ямар ч систем 100% аюулгүй биш; зөрчил илэрвэл нөлөөлөлд өртсөн хэрэглэгчдэд мэдэгдэнэ.

4. Хадгалах хугацаа

Бүртгэл, төслүүд, төлбөрийн түүх бүртгэл тань идэвхтэй байх хугацаанд хадгалагдана. Төслөө устгахад хувилбарууд нь шууд, нөөцлөлтөөс 14 хоногийн дотор арилна. Төлбөрийн бүртгэлийг санхүүгийн хуулийн дагуу шаардлагатай хугацаанд хадгалж болно.

5. Таны эрх

Та бүртгэлийн мэдээллээ харах, засах, төслөө устгах боломжтой (төслийн тохиргоо). Бүртгэлээ бүрмөсөн устгуулах, мэдээллийнхээ хуулбарыг авах хүсэлтийг hello@smartsite.mn хаягаар бүртгэлтэй и-мэйлээсээ илгээнэ — 14 хоногийн дотор биелүүлнэ. Устгасны дараа зарцуулаагүй кредитийг сэргээх боломжгүй.

6. Өөрчлөлт

Бодлого өөрчлөгдвөл энэ хуудасны огноо шинэчлэгдэнэ; мэдээлэл дамжуулах хүрээ өөрчлөгдвөл и-мэйлээр мэдэгдэнэ.